Рекламны Пауз шоу нэвтрүүлгийн бүртгэл явагдаж байна

[postlink]http://www.reklam.mn/2012/05/blog-post.html[/postlink]









http://www.youtube.com/watch?v=MVMBElWx5k8endofvid
[starttext]

Видео реклам бүтээгч уран бүтээлчдийн сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, “Шилдгийн шилдэг”-ийг шалгаруулан урамшуулах зорилготой “Рекламны пауз” уралдаант шоу нэвтрүүлгийн бүртгэл 2012 оны 05-р сарын 07-ныг хүртэл SBN телевизийн байранд өдөр бүр ажлын цагаар явагдана.
Мэргэжлийн студи, продакшны уран бүтээлчид баг бүрдүүлэн оролцох бөгөөд багууд яаралтай ирж мэдүүлгээ өгөхөөс гадна
o байгууллагынхаа танилцуулга,
o Өмнө хийж байсан бүтээлүүдээсээ түүвэрлэн, 300 секундын хугацаатай “Уран бүтээлийн танилцуулга”-ыг AVI, WMV форматаар бэлтгэн, авч ирнэ.
Энэхүү нэвтрүүлэг нь мэргэжлийн студи, продакшны уран бүтээлчдэд мэдлэг ур чадвараа сорих, сонин содон, шинэлэг уран бүтээлээрээ зах зээл, олон нийтэд танигдах, улмаар томоохон захиалагч байгууллагуудын байнгын хамтрагчаар сонгогдох, ивээн тэтгэгчид, үзэгчдийн нэрэмжит шагналын эзэн болох зэрэг олон боломжуудыг зэрэг олгож байгаагаараа онцлог давуу талтай юм.
Эрхэм рекламчид аа, өдөр тутмынхаа хийдэг ажлаа хийж байгаад л дээрх боломжуудын эзэн болох төдийгүй долоо хоногийн 5 өдөр дарааллан, орой бүр, SBN Телевизээр ямар ч үнэ төлбөргүйгээр “өөрсдийгөө рекламдах” ховорхон боломжийг бүү алдаарай.




SBN
2012.05

[endtext]

0 сэтгэгдэл:

Post a Comment

LIKE дарж бидэнтэй нэгдээрэй