Зар сурталчилгааны тухай хууль

[postlink]http://www.reklam.mn/2008/05/blog-post_4350.html[/postlink]http://www.youtube.com/watch?v=OtGl2Jrpje0endofvid
[starttext]
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 05 дугаар сарын 30-ны єдєр
Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ
НЭГДЇГЭЭР БЇЛЭГ
Ерєнхий зїйл
1 дїгээр зїйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг
бїтээх, байрлуулах, тїгээх, тїїнд хяналт тавих болон шударга єрсєлдєєнд
харшлах, хэрэглэгчийг тєєрєгдєлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд
хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зїйл. Хуулийн їйлчлэх хїрээ
2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдах аливаа зар сурталчилгаанд энэ
хуулийг хэрэглэнэ.
2.2.Энэ хууль улс тєр, шашин, сїм хийдийн сурталчилгаа, тїїнчлэн
худалдаа, арилжаа, аж ахуйн їйл ажиллагаатай холбоогїй мэдээ, мэдээлэл
зарлалд хамаарахгїй.
2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
3 дугаар зїйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”зар сурталчилгаа” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас
бараа, ажил, їйлчилгээ, тєсєл, їйл ажиллагаа /цаашид “бїтээгдэхїїн” гэх/-ны зах
зээлийн эрэлтийг нэмэгдїїлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр тїгээсэн
мэдээллийг;
3.1.2.”зар сурталчилгаа захиалагч” гэж
єєрийгээ, эсхїл
бїтээгдэхїїнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг;
3.1.3.”зар сурталчилгаа бїтээгч” гэж захиалагчаас єгсєн захиалгын
дагуу зар сурталчилгааг нийтэд тїгээхээр бэлтгэсэн этгээдийг;
3.1.4.”зар сурталчилгаа тїгээгч” гэж мэдээлэх хэрэгслийг ашиглах,
эсхїл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд
сурталчилж байгаа этгээдийг;
3.1.5.”мэдээлэх хэрэгсэл” гэж телевиз, радио, холбооны шугам
сїлжээ, компьютерын сїлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга
хэрэгслийг.
4 дїгээр зїйл. Зар сурталчилгаанд оюуны їнэт
зїйлийг ашиглах
4.1.Зар сурталчилгаанд оюуны їнэт зїйлийг ашиглахдаа Монгол
Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу ашиглана.
4.2.Зар сурталчилгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан
шаардлагыг хангасан тохиолдолд бїхэлдээ, эсхїл хэсэгчлэн оюуны
ємчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдана.
5 дугаар зїйл. Нэр тєр, алдар хїнд, ажил хэргийн нэр
хїндийг гутаан доромжилсон зар
сурталчилгаанаас хамгаалах
5.1.Зар сурталчилгаа нь хїний нэр тєр, алдар хїнд, ажил хэргийн нэр
хїндийг гутаан доромжилсон, энэ хуулийн 21.1, 21.2-т заасан журмыг зєрчсєн,
бусдын бїтээгдэхїїнийг муутган єєрийн бїтээгдэхїїнийг давуутай гэж харьцуулан
сурталчилсан, тїїнчлэн энэ хуулийн 7.2.1, 7.2.3-т заасан їйлдэл хийсэн бол иргэн,
хуулийн этгээд хуульд заасан їндэслэл, журмын дагуу няцаалт хийлгэх, учирсан
гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
ХОЁРДУГААР БЇЛЭГ
Зар сурталчилгаа, тїїнд тавих ерєнхий
шаардлага, хориглох зЇйл

6 дугаар зїйл. Зар сурталчилгаа бїтээх, тїгээхэд
тавих ерєнхий шаардлага
6.1.Зар сурталчилгаа нь їнэн, хэрэглэгчдэд хїртээмжтэй байж, агуулга,
хэлбэр, тїїнийг тїгээж байгаа арга хэрэгслээс їл хамааран зар сурталчилгаа гэж
ойлгогдохоор байна.
6.2.Тусгай зєвшєєрєлтэйгээр эрхлэх їйл ажиллагаатай холбоотой бичмэл
зар сурталчилгаанд тусгай зєвшєєрєл олгосон эрх бїхий байгууллагын нэр,
зєвшєєрлийн дугаарыг тусгасан байна.
6.3.Зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дїн, баримтыг
ашиглахдаа тухайн эх сурвалжийг нь заавал тусгасан байна.
6.4.Xортой, галын аюултай барааны зар сурталчилгаанд тухайн барааны
эдгээр шинж чанарын талаар заасан байна.
6.5.Зар сурталчилгаа бїтээх, тїгээхэд дараах зїйлийг хориглоно:
6.5.1.тусгай зєвшєєрєл аваагїй тохиолдолд тусгай зєвшєєрєлтэйгээр
эрхлэх їйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах;
6.5.2.Монгол Улсын хууль тогтоомжоор їйлдвэрлэх, худалдах, улсын
хилээр нэвтрїїлэхийг хориглосон бїтээгдэхїїнийг сурталчлах;
6.5.3.тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах;
6.5.4.хуульд заасны дагуу чанар,
стандарт, эрїїл ахуйн
баталгаажуулалтад заавал хамруулах бїтээгдэхїїнийг ийнхїї баталгаажуулаагїй
бол сурталчлах;
6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зєрчих їйлдэл, їйл
ажиллагаанд хїргэж болох зар сурталчилгааг;
6.5.6.хуульд заасны дагуу байгаль орчинд нєлєєлєх байдлын їнэлгээ
хийх тєслийг їнэлгээ хийлгэхээс ємнє, эсхїл їнэлгээ хийгдсэн боловч тєслийг
хэрэгжїїлэх боломжгїй гэсэн дїгнэлт гарсан бол уг тєслийг сурталчлах;
6.5.7.айдас тєрїїлэх, хїчирхийлэл, садар самуунд уруу татах,
тїїнчлэн хїний амь нас, эрїїл мэнд, аюулгїй байдалд гэм хор учруулах їйлдэл,
їйл ажиллагаанд хїргэж болох зар сурталчилгааг;
6.5.8.хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, їйлчилгээг
сурталчилах.
7 дугаар зїйл. Хууль бус зар сурталчилгаа
7.1.Хууль бус зар сурталчилгаанд зїй бус, бодит байдалд їл нийцсэн, с
суртахуунд їл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.
7.2.Дараахь зар сурталчилгааг зїй бус зар сурталчилгаанд тооцно:
7.2.1.єєрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;
7.2.2.бусдын нэр тєр, алдар хїнд, ажил хэргийн нэр хїндэд харш
сурталчилгаа;
7.2.3.хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхїл мэдлэг,
туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг тєєрєгдєлд
оруулсан.
7.3.Дараахь зїйлийн талаар хэрэглэгчийг тєєрєгдїїлсэн зар сурталчилгааг
бодит байдалд їл нийцсэнд тооцно:
7.3.1.бїтээгдэхїїний зориулалт, бїтэц, найрлага, їйлдвэрлэсэн арга,
огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг,
чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал їїсэл;
7.3.2.зар сурталчилгаанд заасан орон зай, цаг хугацаанд тухайн
бїтээгдэхїїний тоо, хэмжээ, олдоц, тїїнийг худалдан авах боломж, зах зээл дээрх
бодит эрэлт, нийлїїлэлт;
7.3.3.тухайн зар сурталчилгааг тїгээх їед мєрдєж байгаа їнэ;
7.3.4.тєлбєр тооцооны нэмэлт нєхцєл;
7.3.5.бїтээгдэхїїнийг нийлїїлэх, тээвэрлэх, суурилуулах, угсрах,
тохируулга хийх, ашиглалтын явцад засварлах, їйлчилгээ їзїїлэх, солих нєхцєл;
7.3.6.баталгаат эдэлгээний болон ашиглах хугацаа;
7.3.7.оюуны їнэт зїйлийг ашиглах, захиран зарцуулах эрх;
7.3.8.зар сурталчилгаа захиалагч, тїїний бїтээгдэхїїнд олгосон
шагнал, їнэмлэх, гэрчилгээ болон бусад хэлбэрээр албан соор хїлээн
зєвшєєрсєн байдал;
7.3.9.зар сурталчилгаа захиалагч, тїїний бїтээгдэхїїний талаар
бусдаас єгсєн їнэлэлт, дїгнэлт, зєвлємжєєс татсан ишлэл;
7.3.10.судалгаа, шинжилгээ, туршилтын дїн, тїїнчлэн шинжлэх
ухааны нэр томъёо болон бусад бїтээлээс татсан ишлэл;
7.3.11.зар сурталчилгаа захиалагч, тїїний хаяг, їйл ажиллагааны
зорилго, чиглэл, туршлага, дадлага.
7.4.Дараахь зар сурталчилгааг с суртахуунд їл нийцсэнд тооцно:
7.4.1.бусдын бїтээгдэхїїнийг гутаан доромжилсон;
7.4.2.Монгол Улсын болон бусад улсын тєрийн бэлгэ тэмдэг, тїїхэн
алдарт хїн, їндэсний мєнгєн тэмдэгт, шашин шїтлэгийг гутаан доромжилсон;
7.4.3.тєрийн тусгай алба хаагчийн дїрэмт хувцас, билэгдлийг дїрмийн
бус, гаж хэлбэрээр ашигласан;
7.4.4.їндэсний болон тїїх, соёлын їнэт зїйлсийн бїртгэлд орсон
урлагийн бїтээлийг гутаан доромжилсон;
7.4.5.їндэс угсаа, хэл, арьсны єнгє, нийгмийн гарал, байдал, нас,
хїйс, мэргэжил боловсрол, шашин шїтлэг, їзэл бодлыг гутаан доромжилсон їг
хэллэг, харьцуулалт, дїрслэл зэргийг ашигласан;
7.4.6.хїнлэг с, с суртахуун, Монгол хїний эрхэмлэн дээдэлдэг зан
заншлын с горимыг зєрчсєн.
7.5.Энэ хуулийн 6.1-д заасныг зєрчсєн, хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар
нєлєєлєх зар сурталчилгааг далд зар сурталчилгаа гэж тооцно.
7.6.Шїїх энэ хуулийн агуулга, зарчимд нийцїїлэн энэ хуулийн 7 дугаар
зїйлд зааснаас бусад їндэслэлээр зар сурталчилгааг хууль бус гэж тооцож
болно.
7.7.Хууль бус зар сурталчилгаа захиалах, бїтээх, тїгээхийг хориглоно.
ГУРАВДУГААР БЇЛЭГ
Зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага

8 дугаар зїйл. Тээврийн хэрэгслээр тїгээх
зар сурталчилгаа
8.1.Хууль тогтоомжид єєрєєр заагаагїй бол тээврийн хэрэгслийн ємчлєгч
буюу эсхїл тїїний нэрийн ємнєєс эрх бїхий этгээдтэй байгуулсан гэрээний їндсэн
дээр автотээврийн хэрэгсэл ашиглан зар сурталчилгааг тїгээж болно.
8.2.Нутгийн єєрєє удирдах байгууллага замын хєдєлгєєний аюулгїй
байдлын улсын хяналтын албатай тохиролцсоны їндсэн дээр тээврийн хэрэгслээр
зар сурталчилгаа тїгээхэд тавих аюулгїйн ажиллагааны болон стандартын
шаардлагыг тогтоож болно.
9 дїгээр зїйл. Гадна зар сурталчилгаа
9.1.Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар,
гэрэл дохио, гэрэлтїїлэг болон хєдєлгєєнгїй бусад хэрэгслийн тусламжтайгаар
зар сурталчилгаа байрлуулахад тухайн аймаг, нийслэл, сум, дїїргийн Засаг
даргын Тамгын газраас зєвшєєрєл авна.
9.2.Нутгийн єєрєє удирдах байгууллага, холбогдох улсын хяналтын албаны
саналыг їндэслэн гадна зар сурталчилгааг байрлуулахад тавих аюулгїй
ажиллагааны болон стандартын шаардлагыг тогтоож болно.
9.3.Гадна зар сурталчилгаа нь замын хєдєлгєєн зохицуулах дохио, тэмдэг,
тэмдэглэлтэй тєстэй байх, тэдгээрийг халхлах, далдлах болон бусад хэлбэрээр
замын хєдєлгєєнд саад учруулахыг хориглоно.
9.4.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр зар сурталчилгаа
байрлуулах зєвшєєрєл олгох нийтлэг журмыг тухайн орон нутгийн єєрєє удирдах
байгууллага тогтооно.
9.5.Нийтийн эзэмшлийн газар, барилга, байгууламж дээр байрлуулсан зар
сурталчилгааны тєлбєрийг тухайн засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дэд
бїтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулна.
9.6.Хуулийн этгээдийг татан буулгах ажлыг гїйцэтгэх этгээд тухайн хуулийн
этгээдийн гадна зар сурталчилгааг тїгээсэн хэрэгслийг хураах ажлыг зохион
байгуулна.
10 дугаар зїйл. Харилцуур утасны болон бусад лавлахаар
тїгээх зар сурталчилгаа
10.1.Харилцуур утасны лавлахаар їйлчлїїлэгчид зориулж
мэдээ,
лавлагаагаар їйлчилсний дараа зар сурталчилгаа нэвтрїїлж болно.
10.2.Тєлбєртэй харилцуур утасны болон бусад лавлахаар зар сурталчилгааг
гагцхїї їйлчлїїлэгч єєрєє зєвшєєрсєн тохиолдолд нэвтрїїлж болно.
11 дїгээр зїйл. Радио, телевизээр тїгээх зар сурталчилгаа
11.1.Уран сайхны болон баримтат кино, радио жїжгийн дундуур зар
сурталчилгаа нэвтрїїлэхдээ зохиогч, эсхїл зохиогчийн эрх эзэмшигчийн
зєвшєєрлийг авсан байна.
11.2.Хїїхдэд зориулсан нэвтрїїлгийн дундуур зєвхєн хїїхдэд зориулсан зар
сурталчилгаа нэвтрїїлж болно.
11.3.Улс орны болон дэлхий дахины амьдралын цаг їеийн шинжтэй їйл
явдлын талаархи тогтмол мэдээллийн дундуур зар сурталчилгаа нэвтрїїлэхийг
хориглоно.
11.4.Сургалтын нэвтрїїлгийн дундуур зєвхєн сургалттай холбоотой бєгєєд 5
минутаас илїїгїй хугацаанд 30 секундээс дээшгїй їргэлжлэх зар сурталчилгааг
нэвтрїїлж болно.
11.5.Їргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгїй нэвтрїїлгийн дундуур зар
сурталчилгаа нэвтрїїлэхийг хориглоно.
12 дугаар зїйл. Интернэтээр тїгээх зар сурталчилгаа.
12.1.Зар сурталчилгаа тїгээгч нь бусдын эзэмшилд байгаа интернэтийн
хуудсанд єєрийн зар сурталчилгаагаа зєвшєєрєлгїй байрлуулахыг хориглоно.
12.2.Интернэтээр тїгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа
тїгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход
шаардлагатай бусад мэдээлэл байна.
12.3.Хэрэв тухайн зар сурталчилгааг байрлуулсан хаягаар ороход тусгай
тєлбєр авдаг бол энэ талаархи санамжийг тухайн хаягаар орохоос ємнє
хэрэглэгчид харагдахуйцаар байрлуулсан байна.
13 дугаар зїйл. Эрїїл мэндийн салбар дахь зар сурталчилгаа
13.1.Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зєвхєн жоргїй олгох эмийн тухай
болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно.
13.2.Жороор олгох, мансууруулах болон сэтгэцэд нєлєєлєх эм, эмчилгээний
зориулалт бїхий мансууруулах бодис, ургамал, тїїнчлэн тусгай мэдлэг, мэргэжил
шаардагдах эмнэлгийн хэрэгслийг зєвхєн эрїїл мэндийн салбарын ажилтнуудад
зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилна.
13.3.Эмийг сурталчлахдаа тэдгээрийг хэрэглэх заавартай танилцахыг
заавал сануулна.
13.4.Эм, эмийн зїйлс (цаашид “эм” гэх)-ийн зар сурталчилгаанд дараахь
зїйлийг хориглоно:
13.4.1. улсын бїртгэлд бїртгэгдээгїй эмийг сурталчлах;
13.4.2.зєвхєн эмнэлгийн нєхцєлд хэрэглэх эмийг эмийн сан, бусад
нєхцєлд борлуулахаар сурталчлах;
13.4.3.тухайн эмийн гаж їйлчлэл, хориглох заалтыг нуун далдлах
зорилгоор сурталчлах;
13.4.4.тухайн эмийн їйлчлэлийн талаар урьдчилсан баталгаа гаргах;
13.4.5.эмийн ерєнхий нэршилгїй, зєвхєн худалдааны нэршлээр
сурталчлах;
13.5.Аймаг, нийслэлийн хїн, мал эмнэлгийн удирдах болон мэргэжлийн
байгууллагаас тусгай зєвшєєрєл аваагїй эм хангамжийн байгууллага (эмийн
їйлдвэр, эм ханган нийлїїлэх байгууллага, эмийн сан)-ыг сурталчлахыг хориглоно.
13.6.Мэргэжлийн їйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєлгїй эрїїл
мэндийн байгууллага, эмчлэх эрхгїй мэргэжилтэн, эрх, зєвшєєрєл аваагїй буюу
баталгаажаагїй эмчилгээ, эрїїл мэндийн їйлчилгээг сурталчлахыг хориглоно
13.7.Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зєвхєн
байршил, їйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана.
13.8.Эмнэлгийн їйлчилгээний талаар магтсан, їйлчлїїлэхийг уриалсан
сурталчилгаа явуулахыг хориглоно.
14 дїгээр зїйл. Байгаль орчны салбар дахь зар сурталчилгаа
14.1.Нэн ховор, ховор ургамал, амьтны жагсаалтад орсон болон тэдгээрийн
їндэс, иш, мєчир, навч, бугын цусан эвэр, чив, засаа, согооны сїїл, сав, хїдрийн
заар, баавгайн доньд зэрэг эрхтэнийг бэлтгэх, худалдах, худалдан авах тухай зар
сурталчилгааг хориглоно.
14.2.Хуулиар олгогдсон бїрэн эрхийнхээ хїрээнд Засгийн газраас гаргасан
шийдвэрийн дагуу тодорхой хугацаанд агнах, бэлтгэхийг хориглосон амьтан,
ургамлын эд эрхтэн, тїїхий эдийг худалдах, худалдан авах тухай зар сурталчилгаа
явуулахыг хориглоно.
15 дугаар зїйл. Нийгмийн зар сурталчилгаа
15.1.Иргэн, хуулийн этгээдээс нийтийн болон улсын эрх ашигт нийцсэн ашиг
тустай їйлсийг дэмжин тэтгэх зорилгоор зар сурталчилгааг бїтээх, тїгээх, эсхїл
єєрийн хєрєнгийг энэхїї зар сурталчилгааг бїтээх, тїгээхэд зориулан бусдад
хариу тєлбєргїйгээр шилжїїлэхтэй холбогдсон їйл ажиллагааг нийгмийн зар
сурталчилгаанд хамааруулж, хууль тогтоомжид заасны дагуу хєнгєлєлт їзїїлж
болно.
16 дугаар зїйл. Зар сурталчилгаа бїтээх, байрлуулах,
тїгээхэд хїїхдийгн эрхийг хамгаалах
16.1.Зар сурталчилгаа бїтээх, байрлуулах, тїгээхэд дараахь зїйлийг
хориглоно:
16.1.1.эцэг, эх, асран хїмїїжїїлэгчийн нэр хїндийг бууруулах;
16.1.2.тухайн бїтээгдэхїїнийг худалдан авахыг эцэг, эх болон бусад
этгээдээс шаардахыг хїїхдэд шууд зєвлєх, ухуулах, бусад хэлбэрээр нєлєєлєх;
16.1.3.тухайн бїтээгдэхїїнийг худалдан авсан, эсхїл аваагїйгээс
бусад хїїхдээс давуутай буюу дор байдалд орно гэсэн ойлголтыг хїїхдэд бий
болгох;
16.1.4.хїїхдийг аюултай орон зай, нєхцєл байдалд дїрсэлсэн дїрс,
дуу авиа, эсхїл їг хэллэгийг зар сурталчилгаанд ашиглах;
16.1.5.тухайн бїтээгдэхїїнийг хэрэглэхэд шаардагдах мэдлэг,
дадлага, туршлагын тєвшинг бууруулж буюу єсгєж сурталчлах:
16.1.6 бїтээгдэхїїний їнийн талаар буруу ойлголт хїїхдэд бий
болгох.
17 дугаар зїйл. Банк, санхїї, хєрєнгє оруулалтын сан,
даатгалын їйл ажиллагаа, їнэт цаасны
зар сурталчилгаа
17.1. Банкны їйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны
тєлбєрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад їзїїлэлтїїдэд
їндэслэсэн, їнэн зєв байна. Банкны їйл ажиллагааны зар сурталчилгаанд мєнгєн
хадгаламжийн гэрээний гол нєхцлїїдийн талаар заавал мэдээлнэ.
17.2.Хєрєнгє оруулалтын сан, банк, санхїї, даатгалын болон бусдын мєнгєн
хєрєнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бусад їйлчилгээ, їйл
ажиллагаа, тїїнчлэн їнэт цаасны зар сурталчилгааг бїтээх, тоон мэдээ,
їзїїлэлтийг ашиглах, тїгээхэд дараахь зїйлийг хориглоно:
17.2.1.сурталчилж буй бїтээгдэхїїнд шууд хамаарахгїй тоон мэдээ,
їзїїлэлтийг ашиглах;
17.2.2.нэрийн їнэт цаасны тєрєлд хамаарах энгийн хувьцаанд тєлєх
ногдол ашгийн тодорхой хувь хэмжээг заах;
17.2.3.нийтэд санал болгох їнэт цаас гаргах зєвшєєрлийг Їнэт
цаасны хорооноос авахаас ємнє сурталчлах;
17.2.4.їнэт цаасны їйл ажиллагааныхаа їр дїнд олох ашиг, амжилтын
талаар таамаглал дэвшїїлэх, амлах.
ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ
Зар сурталчилгаа захиалагч, бїтээгч, тїгээгчийн эрх, їїрэг

18 дугаар зїйл. Зар сурталчилгааны тєлбєр
18.1.Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл
болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан,
тїгээсний тєлєє тєлбєр авахыг хориглоно.
19 дїгээр зїйл. Ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа
19.1. Ивээн тэтгэгч нь гэрээний їндсэн дээр зар сурталчилгаа тїгээгчид эд
хєрєнгє шилжїїлэх, оюуны їнэт зїйл ашиглуулах, ажил гїйцэтгэх зэргээр їйл
ажиллагаанд нь хандив єргєн (ивээн тэтгэж) єєрийгєє, эсхїл бїтээгдэхїїнээ
сурталчлуулж болно.
19.2. Энэ хуулийн 19.1- д
заасны дагуу єргєсєн хандив нь зар
сурталчилгааны тєлбєрт тооцогдоно.
19.3. Ивээн тэтгэгч зар сурталчилгаа тїгээгчийн їйл ажиллагаанд
хєндлєнгєєс оролцох, нєлєєлєхийг хориглоно.
20 дугаар зїйл. Зар сурталчилгаатай холбоотой баримтыг
хадгалах
20.1.Зар сурталчилгаа захиалагч, бїтээгч, тїгээгч зар сурталчилгаатай
холбоотой баримт болон тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сїїлчийн
удаа тїгээснээс хойш 6 сараас доошгїй хугацаагаар хадгална.
21 дїгээр зїйл. Зар сурталчилгаанд хамаарах мэдээллийг
шаардах
21.1.Зар сурталчилгаа бїтээгч, тїгээгч тухайн зар сурталчилгаа їнэн зєв
болохыг нотлох баримтыг зар сурталчилгаа захиалагчаас шаардах эрхтэй.
21.2.Тусгай зєвшєєрєлтэйгээр эрхлэх їйл ажиллагааны хувьд зар
сурталчилгаа захиалагч нь єєрийгєє, эсхїл бїтээгдэхїїнээ сурталчлуулахдаа
тусгай зєвшєєрлийн гэрчилгээ буюу тїїний зохих соор баталгаажсан хуулбарыг
їзїїлэх їїрэгтэй.
21.3.Зар сурталчилгаа бїтээгч, тїгээгч нь энэ хуулийн 21.2-т заасан тусгай
зєвшєєрлийн гэрчилгээ буюу зохих соор баталгаажсан баримт їзїїлэхийг
шаардах эрхтэй.
21.4.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
эрх бїхий албан тушаалтан энэ хуулийн 24 дїгээр зїйлд заасан бїрэн эрхээ
хэрэгжїїлэхэд шаардагдах нотлох баримт, тайлбар, видео болон аудио бичлэг,
бусад мэдээллийг зар сурталчилгаа захиалагч, бїтээгч, тїгээгчээс шаардан авах
эрхтэй.
21.5.Энэ зїйлд заасны дагуу зар сурталчилгаа бїтээгч, тїгээгчийн талаар
мэдээлэлтэй болсон этгээд тэдгээрийн нууцыг хууль тогтоомжид заасны дагуу
хадгалах їїрэгтэй бєгєєд энэхїї їїргээ биелїїлээгїй бол холбогдох хуулийн дагуу
хариуцлага хїлээнэ.
21.6.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу шаардсан нотлох баримтыг гаргаж
єгєєгїй бол зар сурталчилгаа бїтээгч, тїгээгч холбогдох гэрээг цуцалж, єєрт
учирсан хохирлоо нєхєн тєлїїлэхийг захиалагчаас шаардах эрхтэй.
22 дугаар зїйл. Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг
зєрчиж болох нєхцєл байдлын талаар
урьдчилан мэдэгдэх
22.1.Зар сурталчилгаа бїтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас єгсєн
захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зєрчиж
байгааг тїїнд урьдчилан мэдэгдэх їїрэгтэй.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар
сурталчилгаа захиалагч єєрийн захиалга, даалгаврыг єєрчлєєгїй тохиолдолд зар
сурталчилгаа бїтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах їїрэгтэй.
23 дугаар зїйл. Зар сурталчилгаа бїтээх, тїгээхэд хувь хїн,
хуулийн этгээдийн оролцоо
23.1.Зар сурталчилгаанд хувь хїн, тїїний нэр, алдар хїнд, амьдрал ахуй, эд
хєрєнгє, уран бїтээлийг їзїїлэх, дїрслэх, хэлсэн їгнээс нь ишлэл татах болон
бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хїн, эсхїл єв залгамжлагч, эрх
залгамжлагчийн зєвшєєрлийг урьдчилан авна.
23.2.Нийтэд танил, нэр хїнд бїхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл,
бїтээгдэхїїн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад
энэ хуулийн 23.1-дэх хэсгийн заалт нэгэн адил хамаарна.
ТАВДУГААР БЇЛЭГ
Зар сурталчилгааг хянах, зохицуулах

24 дїгээр зїйл. Тєрєєс зар сурталчилгаанд тавих хяналт
24.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг
оюуны ємчийн улсын хяналтын алба хэрэгжїїлнэ.
24.2.Оюуны ємчийн улсын хяналтын алба нь зар сурталчилгаанд тавих
хяналттай холбогдуулан дараахь їндсэн чиг їїргийг хэрэгжїїлнэ:
24.2.1.зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт
тавих;
24.2.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зєрчигдсєн эсэхийг
тогтоож, холбогдох арга хэмжээ авч хэрэгжїїлэх;
24.2.3.хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийн эрх ашгийг
хамгаалах.
24.3.Оюуны ємчийн улсын хяналтын алба нь Тєрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 20 дугаар зїйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараахь бїрэн
эрхийг хэрэгжїїлнэ:
24.3.1.єєрийн санаачилгаар, эсхїл бусад этгээдээс ирїїлсэн санал,
хїсэлт, шаардлага, мэдээллийг судалсны їндсэн дээр зар сурталчилгаа захиалах,
бїтээх, тїгээх ажилд шалгалт хийх;
24.3.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зар сурталчилгаанд хяналт
тавих орон нутгийн байгууллага, албан тушаалтныг арга зїйн удирдлагаар хангаж;
24.3.3.зар сурталчилгаа бїтээх, байрлуулах, тїгээхэд баримтлах
зєвлємж, гэрээний їлгэрчилсэн загварыг батлах;
24.3.4.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдийн
їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийг тїдгэлзїїлэх, эсхїл цуцлах саналыг уг
зєвшєєрлийг олгосон эрх бїхий байгууллагад тавих;
24.3.5.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж
зєрчсєнтэй
холбогдуулан шїїхэд нэхэмжлэл гаргах;
24.3.6.тухайн зар сурталчилгаа хуульд заасан шаардлагыг зєрчсєн
эсэхийг тогтоох, тїїнийг бїтээх, тїгээхийг тїдгэлзїїлэх, зєрчлийг арилгахыг
шаардах.
24.3.7.хуульд заасан бусад бїрэн эрх.
24.4.Оюуны ємчийн улсын хяналтын албаны байцаагч нь Тєрийн хяналт
шалгалтын тухай хуулийн 21 дїгээр зїйлийн 9 дэх хэсэгт зааснаас гадна дараахь
эрх эдэлж, їїрэг хїлээнэ:
Тєрийн хяналт шалгалтын тухай хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 4 дїгээрт
нийтлэгдсэн
24.4.1.зар сурталчилгааг хуульд заасан шаардлагад нийцїїлэхийг
шаардах;
24.4.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зєрчсєн тохиолдолд
холбогдох баримт бичгийг эрх бїхий байгууллагад шилжїїлж шийдвэрлїїлэх;
24.4.3.илрїїлсэн зєрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ
авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль сны ашиг сонирхлыг
хїндэтгэх;
24.4.4. хууль тогтоомж зєрчсєн зар сурталчилгааг тїгээхийг зогсоох;
24.4.5. зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зєрчигчид энэ
хуулийн дагуу хариуцлага ногдуулах;
24.4.6. хуульд заасан бусад эрх, їїрэг.
24.5.Тухайн орон нутгийн хэмжээнд мэдээлэл тараадаг мэдээлэх хэрэгслээр
тїгээсэн зар сурталчилгаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, тїїний томилсон
байцаагч хяналт тавих бєгєєд энэ хуулийн 24.4-д заасан эрх эдэлж, їїрэг хїлээнэ.
24.6.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд эм, био
бэлдмэл, эрїїл ахуй, байгаль орчин, чанар, стандартчилал, барилга, тээвэр, гааль,
татвар, худалдаа, їйлчилгээ зэрэг мэргэжлийн хяналтын алба, нутгийн захиргааны
байгууллага, тїїнчлэн энэ хуулийн 6.2-т заасан тусгай зєвшєєрлийг олгосон
байгууллага тус тусын чиг їїргийн дагуу хяналт тавих, бїрэн эрхийнхээ хїрээнд
арга хэмжээ авах їїрэгтэй.
24.7.Энэ хуулийн 24.6-д заасан хяналтын алба, байгууллага нь зар
сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зєрчсєн тухай мэдээллийг тодорхой
їндэслэл, саналын хамт зар сурталчилгаанд хяналт тавих эрх бїхий байгууллагад
шуурхай ирїїлэх їїрэгтэй.
25 дугаар зїйл. Зар сурталчилгаанд тавих олон нийтийн хяналт
25.1.Аж ахуйн нэгж, байгууллага, хувь хїн зар сурталчилгааны тухай хууль
тогтоомжийг зєрчсєн болон тїїнтэй холбоотой мэдээллийг тодорхой їндэслэл,
саналын хамт эрх бїхий байгууллагад тавих, шаардлагатай бол мэдээлэх
хэрэгслээр нийтийг сэрэмжлїїлж болно.
25.2.Хэрэглэгчийн эрх ашиг, тїїнчлэн зар сурталчилгаа бїтээх, тїгээх їйл
ажиллагаанд оролцогчийн эрх ашгийг хамгаалах зорилго бїхий тєрийн бус
байгууллага зар сурталчилгаанд хяналт тавих чиглэлээр дараахь эрх эдэлнэ:
25.2.1.хэрэглэгчийн нэрийн ємнєєс зар сурталчилгааны тухай хууль
тогтоомжийг зєрчсєн тухай нэхэмжлэлийг шїїхэд гаргах;
25.2.2.тухайн зар сурталчилгаа хууль тогтоомжид заасан шаардлагад
нийцэж буй эсэх талаар зєвлємж гаргах;
25.2.3.зар сурталчилгаа захиалагч, бїтээгч,
тїгээгчид зар
сурталчилгаатай холбогдох санал тавих, зєвлємж єгєх.
25.3.Зар сурталчилгааны хяналттай холбоотой тодорхой чиг їїргийг тєрийн
бус байгууллагад хариуцуулан гїйцэтгїїлж, холбогдох зардлыг бїрэн буюу
хэсэгчлэн улсын тєсвєєс санхїїжїїлж болно.
26 дугаар зїйл. Зар сурталчилгаанд тавих хамтын хяналт.
26.1.Оюуны ємчийн улсын хяналтын алба энэ хуулийн 24.6, 25 дугаар зїйлд
заасан этгээдтэй харилцан мэдээлэл солилцох, шаардлагатай хяналт, шалгалт,
судалгаа хамтран явуулах зэргээр ажиллаж болно.
27 дїгээр зїйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн
шийдвэр, їйл ажиллагаанд гомдол гаргах
27.1.Оюуны ємчийн улсын хяналтын албаны байцаагчийн шийдвэр, їйл
ажиллагааг зєвшєєрєєгїй этгээд зар сурталчилгаанд хяналт тавих эрх бїхий
байгууллагын даргад гомдол гаргана.
27.2.Оюуны ємчийн улсын хяналтын албаны дарга гомдлыг хїлээн авсан
єдрєєс хойш ажлын 21 єдєрт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг
хугацааг эрх бїхий албан тушаалтан 14 хїртэл єдрєєр сунгаж болно.
27.3.Гомдол гаргах, хїлээн авах, хянах, шийдвэрлэхэд Иргэдээс тєрийн
байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай
хуульд заасан журмыг баримтална.
28 дугаар зїйл. Зар сурталчилгааны хяналтын албаны шийдвэр,
їйл ажиллагаанд гомдол, нэхэмжлэл гаргах
28.1.Энэ хуулийн 25.1, 27.1-д заасан этгээд Оюуны ємчийн улсын хяналтын
албаны шийдвэр, їйл ажиллагааны талаар шїїхэд нэхэмжлэл, гомдол гаргаж
болно.
28.2.Энэ хуулийн 27.1, 28.1-д заасны дагуу нэхэмжлэл, гомдол гаргасан нь
хариуцлага хїлээлгэх болон захиргааны шийтгэл биелїїлэхийг хойшлуулах
їндэслэл болохгїй.
ЗУРГАДУГААР БЇЛЭГ
Хууль зєрчигчид хїлээлгэх хариуцлага

29 дїгээр зїйл. Захиргааны хариуцлага
29.1.Энэ хуулийг зєрчсєн гэм буруутай этгээдэд Оюуны ємчийн улсын
хяналтын албаны байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай
хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
29.1.1.зар сурталчилгаанд хяналт тавих эрх бїхий байгууллага, албан
тушаалтны хууль сны шийдвэр, шаардлагыг зєрчсєн, эсхїл їндэслэлгїйгээр
биелїїлээгїй иргэнийг 10000-50000 хїртэл тєгрєгєєр, албан тушаалтныг 25000-
60000 хїртэл тєгрєгєєр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 хїртэл
тєгрєгєєр торгох;
29.1.2.энэ хуулийн 6.1, 6.3, 6.4 дэх хэсэгт, 6.5.1-6.5.8 дахь заалт, 7
дугаар зїйл, 9.3 дахь хэсэг, 10-14, 16, 17 дугаар зїйл, 19.3, 22.1 дэх хэсэг, 23
дугаар зїйлд заасан шаардлагыг зєрчсєн бол гэм буруутай иргэнийг 10000-50000
хїртэл тєгрєгєєр, албан тушаалтныг 25000-60000 хїртэл тєгрєгєєр, байгууллага,
аж ахуйн нэгжийг 50000-250000 хїртэл тєгрєгєєр торгох.
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан захиргааны хариуцлага нь хууль
тогтоомжийн бусад актад заасан хариуцлага, зар сурталчилгааны тухай хууль
тогтоомжийг зєрчсєн їйлдэл, їйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг
биелїїлэхээс чєлєєлєх їндэслэл болохгїй.
29.3.Оюуны ємчийн улсын хяналтын албаны шийдвэр, їйл ажиллагааны
улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу арилгана.
Иргэний хууль –"Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.


МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА
Ж.БЯМБАДОРЖ

[endtext]

6 сэтгэгдэл:

Anonymous said...

Bayarlalaa, Bi ene xuuliig mash ix xaisan. tanai xamt olond amjilt xusye

Anonymous said...

Баярлалаа РЕКЛАМАА

Anonymous said...

Их муу хууль юм цаг хугацаа. нь ч алга

mrwilliam said...

Сайн байна уу, та нар хамгийн итгэлтэй, найдвартай компаниас зээл хэрэгтэй юу
дэлхий дээр? Хэрэв тийм бол бид бүх зээлийг санал болгож одоо бидэнтэй холбоо барина уу
хайгчдын ангилал нь аж ахуйн нэгж, ажилтан хэрэглэх байх. Бид санал болгож байна
3% -ийн хүүтэй зээл, и-мэйлээр Холбоо барих:
trustedbusiness01@gmail.com

(1) бүтэн нэр
(2) Бүтэн Хаяг
(3) Улс
(4) Нас
(5) Мэргэжил
(6) утасны дугаарыг өгөөч
(7) Хүйс:
(8) Зээлийн хэмжээ хэрэгтэй:
(9) Зээлийн хугацаа

trustedbusiness01@gmail.com: хаягаар бидэнд и-мэйл

mrwilliam said...

Сайн өдөр: Хэрэв та өөрийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх яаралтай зээл хэрэгтэй, бид $ 5,000.00-аас $ 10,000,000.00 зээлийн Мах нь санал болгодог, бид, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик, 100% баталгаатай нь (бөгөөд бид ч бас зээл өгдөг. евро, фунт доллар) бүх Цалин буусан өдөр цалингаа зээл (3%) хэрэглэх хүүгийн та сонирхож (mrwilliam751@gmail.com) доорх мэдээллээр дамжуулан буцаан бидэнд авч байгаа бол: бүтэн нэр: Улс: зээлийн Хаяг хэмжээ : үргэлжлэх хугацаа: Нас: Хүйс: Мэргэжил: утасны дугаар: баярлалаа. Би таны яаралтай хариу хүлээж

Hamza Kumar said...

Assalamu Alaikum,
Are you in need of an urgent loan?
we offer worldwide loan to who in need of loan the business opportunity you having being looking for is here again. email us now at: kumar.hc21@outlook.com
LOAN APPLICATION FORM
1) Full Name:
2) Gender:
3) Loan Amount Needed:.
4) Loan Duration:
5) Country:
6) Home Address:
7) Mobile Number:
8)Monthly Income:
9)Occupation:
)Which did you here about us.
kumar.hc21@outlook.com

Best Regards.
Hamza

Post a Comment

LIKE дарж бидэнтэй нэгдээрэй